Удирдах ажилтны сонгон шалгаруулалт болов

2014 оны 05-р сарын 23, 00:00

Энэ сарын 22-нд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.

Зарлагдсан 4 ажлын байранд 23 хүнд бүртгүүлж 40 асуулт бүхий сорил, монгол хэл бичгийн ур чадвар, компьютерийн ур чадвар, ярилцлага гэсэн шат дамжлагаар шалгаруулалтанд орж, 3 хүн тэнцлээ.

Тээвэр, авто замын даргын ажлын байранд 3 хүн өрсөлдсөнөөс К.Сейфулин,

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын ажлын байранд 10 хүн өрсөлдсөнөөс Х.Пернегүл,

Өлгий сумын Хот тохижуулах албаны даргын ажлын байранд 5 хүн өрсөлдсөнөөс К.Женисбек нар хамгийн өндөр оноог авч шалгалтанд тэнцсэнээр зарлагсдсан ажлын байр нөхөгдлөө.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын газрын даргын ажлын байранд өрсөлдсөн 3 хүн шалгалтанд тэнцээгүй учир, сонгон шалгаруулалтыг дахин зарлахаар болов.