ЦЭНГЭЛ, САГСАЙ СУМДЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, ӨНГӨРСӨН ОНД ХИЙСЭН АЖЛУУДАА ТАЙЛАГНАВ.

2018 оны 02-р сарын 11, 00:00

Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Солтан, , аймгийн Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Засаг даргын орлогч Ш.Хавыл, ХХААГ-ын дарга Б.Ерболат нар Сагсай, Цэнгэл сумдад ажилласан бөгөөд тус сумдын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж өнгөрсөн онд хийж ажлаа тайлагналаа.
 
 
УИХ-ын гишүүн Г.Солтан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар УИХ, ЗГ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэр цаашид баримтлах бодлогын талаар танилцуулсан бол аймгийн Засаг дарга А.Гылымхан 2017 онд аймаг орон нутагтаа хийсэн ажил, үйл ажиллагаа болон цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн ажлын тайлангаа иргэдийн өмнө тайлагнасан юм.
 
Дараа нь тус сумуудаас Улсын аварга малчин"-аар шалгарсан Цэнгэл сумын 3 дугаар багийн малчин Ахбайн Муса, Сагсай сумын 3 дугаар багийн малчин Мекейн Мейрам, Улсын аварга тариаланч-аар шалгарсан  Сагсай сумын тариаланч Рыстаны Еркин нарыг болон “аймгийн аварга малчин” шалгарсан хүмүүсүүдийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.
 
Үүнээс гадна 2017 оны ажлын амжилтаараа аймгийн 13 сумаас 2-р байранд шалгарсан Сагсай сум, 3-р байранд шалгарсан Цэнгэл сумын удирдлагуудыг Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
 
Н.Ерлан
 
2018.02.11