БАЯН- ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН 13-Н СУМ,1 ТОСГОНЫ УДИРДЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2018 оны 02-р сарын 12, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд бүх сумдын удирдлагууд болон Нийгмийн бодлогын түшмэл, Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан 2 хоногийн сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтын зорилго нь албан хаагчдыг мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах, мэргэшүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлан таниулах, орон нутагт хууль хэрэгжүүлэхэд юуг анхаарч ажиллах талаар мэдлэг боловсрол олгоход оршиж байгаа юм.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож сахилга, хариуцлагаараа манлайлан ажиллаж, иргэд олон нийтэд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэж шийдвэр гаргахдаа хуулиа дээдлэн, хүртээмжтэй ил тод байдлаар ажиллахыг сумын удирдлагуудад үүрэг болголоо.

Үүний дараа аймгийн Засаг дарга А.Гылымхан Сумдын удирдлагуудтай хамтран ажиллах батламжид гарын үсэг зурж, МУ-ын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”- болгон зарласантай холбогдуулан “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын албан даалгаврыг төрийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөгө болгон ажиллахыг тус тус анхаарууллаа.

Н.Ерлан
2018.02.12