БУГАТ СУМЫН УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

2018 оны 02-р сарын 12, 00:00

Өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Бугат сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгч Х.Арман, ХХААГ-ын дарга Б.Ерболат нар Бугат сумаас “Улсын аварга малчин”-аар шалгарсан Мешелийн Аманбекийн шагналыг гардуулж баяр хүргэлээ.

“Улсын аварга малчин”-аар шалгарсан Мешелийн Аманбек нь Таван хошуу малаа өсгөж өнгөрсөн онд 2400 тоо толгой мал тооллуулж энэхүү шагналыг хүртсэн байна.

    Энэ жил манай аймгаас 5 хүн “Улсын аварга малчин”-аар, 2 хүн “Улсын аварга тариаланч”-аар тодорсон юм.

Үүнд:

“Улсын аварга малчин”-аар

- Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багийн малчин Мөнхөөгийн Цэнд-Очир, Толбо сумын 1 дүгээр багийн малчин Бугбайн Бахыт, Бугат сумын 1 дүгээр багийн малчин Мешелийн Аманбек, Цэнгэл сумын 3 дугаар багийн малчин Ахбайн Муса, Сагсай сумын 3 дугаар багийн малчин Мекейн Мейрам;

“Улсын аварга тариаланч”-аар

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын тариаланч Жазейны Маруа;
- Баян-Өлгий аймгийн Сагсай сумын тариаланч Рыстаны Еркин нар тус тус шалгарч шагналаа гардан авав.

Н.Ерлан

2018.02.12

Энэ жил манай аймгаас 5 хүн “Улсын аварга малчин”-аар, 2 хүн “Улсын аварга тариаланч”-аар тодорсон юм.