ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2018 оны 02-р сарын 13, 00:00

Өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, өрх сумын эрүүл мэндийн төвүүд, ЗӨСТ, ,ЭМГазрын мэргэжилтнүүд болон сумдын удирдлагууд зэрэг 50 гаруй удирдах ажилтнууд оролцож байгаа юм.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан нар оролцож эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар онцолж, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад эмчилгээ үйлчилгээнийхээ чанарт илүү сайн анхаарч ажиллахыг хүслээ.

Дашрамд хэлэхэд өнөөдрийн зөвлөгөөнөөр эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд 2017 онд хийсэн ажлаа дүгнэж, 2018 оны зорилго зорилтоо тодорхойлж, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, харилцаа хариуцлагыг дээшлүүлэх жилийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа, Тулгамдаж буй асуудал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтүүд, Эрүүл мэндийн байгууллагуудад мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийн талаар хэлэлцэж хамтран ажиллах гэрээ байгуулах ажээ.

Н.Ерлан

2018.02.13