ГУРВАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2018 оны 02-р сарын 13, 00:00

Өнөөдөр /2018.02.13/ Баян-Өлгий аймгийн  Цагдаагийн газрын дарга сумдын засаг дарга, хэсгийн төлөөлөгч нар 2018 онд хамтран ажиллах “Гурвалсан гэрээ” байгуулж, аймгийн Засаг даргаар баталгаажууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан сумдын Засаг дарга, хэсгийн төлөөлөгч нарт хэд хэдэн зүйлийг анхаарууллаа.

Үүнд: Тухайн нутаг дэвсгэрийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сумын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааг сайжруулж, гэмт хэрэг үйлдэгдсэн хойно араас нь шалгах биш, гаргахгүй байх талаас нь анхаарч ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

 

Н.Ерлан

2018.02.13