АЙМГИЙН УДИРДЛАГУУД ДЭЛҮҮН СУМД АЖИЛЛАЖ БАЙНА.

2018 оны 02-р сарын 19, 00:00

 

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д. Бауыржан, аймгийн ЗДТГ-ын  ТЗУХ-ийнн дарга Д. Ербол, ЗДТГ-ын Хяналт, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга М.Тауке нар Дэлүүн сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж өнгөрсөн онд аймаг, орон нутагтаа хийсэн ажил, УИХ, ЗГ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэр цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл хийлээ.

Үүний ажил бүтээлээрээ амжилт гаргасан болон мал сүргээ  өсгөж, эсэн мэнд бойжуулсан зарим хүмүүсийг ЗГ-ын болон аймгийн ИТХ, ЗД-ын нэрэмжит шагналаар шагнан урамшууллаа.

Үүнд.

Дэлүүн сумын 1-р багийн малчин К. Азамат, 3-р багийн малчин К. Махаббат, У. Хавдыкелди, 4-р багийн малчин Т. Ансай, С. Бекболат, 8-р багийн малчин Ш. Төлеуберди, 9-р багийн малчин Е. Нуржау, 10-р багийн С. Жардембек нар "Аймгийн аврага малчин"-аар шалгарсан бол Боловсролын салбарын "Тэргүүний ажилтан"-аар Х. Магзира, Х. Харлыгаш, А. Жанболат, Эрүүл мэндийн салбарын "Тэргүүний ажилтан"-аар Х. Хаду, Засгийн газрын болон аймгийн ИТХ, Засаг даргын "Жуух бичиг"-ээр хэд хэдэн амжилт гаргасан багш нарыг тус тус шагнав.

Н.Ерлан.

2018.02.19