Аймгийн УАШЗ-өөс өгсөн Үүрэг даалгавар

2018 оны 02-р сарын 20, 00:00

2018 ОНЫ 02 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР 

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан

                      Биелэлт

1

 Ан амьтны биотехникийн арга хэмжээнд  Шадар сайдаас олгохоор болсон 6.0 сая төгрөгийг шийдвэрлүүлж, арга хэмжээ авч ажиллах

7 хоног

БОАЖГ-ын дарга

 

2

Өлгий сумын  гудамжны гэрэлтүүлгийн цагийн хуваарийг ард иргэдийн байдалд нийцүүлж зохицуулан, анхааралдаа авч ажиллуулах

7 хоног

Өлгий сумын Засаг дарга

 

3

Сар шинийн баяртай холбоотой байгууллага бүр ажлын хариуцлага сахилгыг дээшлүүлж, харуул хамгаалалтаа чангатган ажиллах

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

4

Иргэдээс ирүүлсэн гомдлыг барагдуулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын газрын байцаагчдыг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, “Зайд” БДС-д явагдсан олимпиадад оролцсон  сурагчдын материалыг хянаж, холбогдох хүмүүсийг байлцуулан дараагийн долоо хоногт ажлын хэсгийн дүнг танилцуулах, иргэдээс гаргасан шүүмжлэлд  дүгнэлт хийх

7 хоног

МХГ-ын дарга, НБХ-ийн дарга, БСУГ-ын дарга, Өлгий сумын Засаг дарга нарт

 

5

2-р сарын 12-13-ны өдөр зохион байгуулагдах Сумдын удирдлагуудын сургалтад байгууллагууд  мэдээллээ хугацаандаа багтааж, товч, тодорхой хийх, сургалтыг хариуцлагатай, сайн зохион байгуулах талаар санаачлагатай оролцох

 

7 хоног

ТЗУХ-ийн дарга, илтгэл тавих байгууллагын дарга нарт

 

6

Аймгийн хэмжээнд ард иргэд угаартах явдал их гарч байгаа тул холбогдох мэргэжлийн болон хяналтын  байгууллагууд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай хамтарч ажиллан хүүхдүүд, эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг хийж, сумдад мэдээллийг  хүргэж ажиллах

7 хоног

БСУГ-ын дарга, МХГ –ын дарга, ОНОНРТА-ны дарга нарт

 

7

Аймгийн төсөвт байгууллагуудын ажлын тайлан хамгаалалт болон шуурхай хуралд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтэд байгууллага бүр анхаарч, хариуцлагаа дээшлүүлж ажиллах

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

8

 Ард иргэдээс гаргасан өргөдөл , гомдлыг цаг тухайд нь сонсож шийдвэрлэх зорилгоор байгууллага бүр энэ долоо хоногоос эхэлж тусгай утас ажиллуулах, утасны дугаарыг орон нутгийн радио телевизээр зарлах, ТЗУХ-ийн дарга утасны дугааруудыг шуурхай хурал дээр мэдээлэх

7 хоног

Бүх байгууллагын дарга нарт

 

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 02 дүгээр сарын 22-ний дотор ирүүлнэ үү.

 

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР