БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2018 оны 02-р сарын 22, 00:00

 

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Өлгий сумын 13 багийн иргэд хөдөлмөрчидтэй хуваарийн дагуу уулзалт хийж, өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж иргэдийн санал бодлыг сонсож ажиллаж байгаа юм.

Тодруулбал: УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомж, нэмэлт өөрчлөлт, шийдвэр цаашид баримтлах бодлогын талаар танилцуулга хийж иргэдийн асуусан асуултанд зохих хариултыг нь газар дээр нь өгч ажиллаж байна.

Өнөөдөр аймгийн удирдлагуудтай хамт Өлгий сумын 2,4,5,11,12 дугаар багуудын иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд маргааш Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулийн биеийн тамирын зааланд 6,9,10 дугаар багийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх ажээ.

Дашрамд хэлэхэд УИХ-ын намрын чуулган нийт 39 удаа болж, 166 цаг 32 минут хуралдаж чуулганаар 18 хууль шинээр баталж, 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Н.Ерлан.

2018.02.22