УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА

2018 оны 02-р сарын 23, 00:00


 
 /2018.02.23/ Төрийн албаны салбар зөвлөлөөс УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйл заасны дагуу Баян-Өлгий аймгийн зарим төрийн байгууллагын удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газарт цахимаар зохион байгуулж байна.

Үүнд:

1. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн  даргын,

2. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн  даргын,
3. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн  даргын,

4. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын,

5. Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн  даргын,

6. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын  даргын,

7. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын  даргын,

8. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын  даргын,

9. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын

10. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ИТХ-ын Нарийн бичгийн даргын

11. Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын

12. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын даргын

13. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын даргын

14. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргын  албан тушаалд томилогдох   иргэдийг тус тус өрсөлдүүлэн шалгаруулж  байна.

Н.Ерлан.

2018.02.23