БООЦООТ ХАЛЗ БАРИЛДААНААС АЙМГИЙН ЗААН С.БАТ-ҮҮЛ АХЛАГЧТАЙ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ.

2018 оны 02-р сарын 23, 00:00

Баян-Өлгий аймгийн түүхэнд анх удаагаа зохион байгуулагдсан багийн бооцоот халз барилдаанаас аймгийн заан С.Бат-Үүл ахлагчтай баг түрүүллээ.

Мөн хувийн амжилтаараа нэгдүгээр байрт Цэнгэл сумын харьяат "Зост лагерь" "Ахсу" рашааны бөх аймгийн заан М.Аманбек, Хоёрдугаар байрт Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл, Гуравдугаар байрт Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис нар тус тус шалгарлаа.

Энэхүү бооцоот багийн халз барилдааныг аймгийн Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоо, Каусар ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд тус барилдааныг дэмжиж ивээн тэтгэсэн Казахстан улсын "Ах мандай" компани, "Сайхантэвсэг"ХХК, "Эрчим Баян-Өлгий" ХК, "Омар"ХХК, "Хангайжин" ХХК, "Өлгий хүчтэн бөхийн дэвжээ" "Көркем" фото студио болон нэр нь дурдагдаагүй бусад хүмүүст талархал илэрхийлье.

Н.Ерлан
2018.02.23