ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ БОДЛЫГ НЬ СОНСЛОО.

2018 оны 02-р сарын 26, 00:00

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан болон аймгийн удирдлагууд өнөөдөр М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт Төрийн албан хаагч нартай уулзалт хийж, УИХ-ын намрын чуулганаар батлан гаргасан хууль тогтоомж, нэмэлт өөрчлөлт, шийдвэр, аймаг орон нутагтаа өнгөрсөн онд хийсэн ажлаа тайлагнаж, төрийн албан хаагчдын санал бодлыг сонслоо.

Тэрээр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан УИХ-ын намрын чуулган 93 хоног үргэлжилж чуулганаар 18 хууль шинээр баталж, 90 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 54 тогтоол гаргасныг мөн Франц улсын тусламжаар аймгийн төвд шинээр цэвэрлэх байгууламж барих, Барилга хот байгуулалтын сайдын багцаас 5 тэрбум төгрөг гарган үерийн далан бариулах болсныг тус тус онцоллоо.

Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар 21 тербум төгрөгөөр өнгөрсөн онд аймаг орон нутагтаа хийгдсэн бүтээн байгуулалтын ажил болон цаашид хийгдэхээр төлөвлөгдсөн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Түүнчлэн Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой иргэний цахим үнэмлэхний сунгалтаас болж үүсч байгаа зарим алдаа дутагдал, Өлгий сумын хот тохижуулах албаны техник хэрэгсэлтэй холбоотой төрийн албан хаагч нарын асуусан асуултанд хариулав.

Хурлын төгсгөлд ИТХ-ын дарга Д.Бауыржан намрын чуулганд нэг ч хоцролт, таслалтгүйгээр сууж "Онц сурлагатан" гишүүдээр тодорсон Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд баяр хүргэж хурлыг өндөрлүүллээ.

 

Н.Ерлан.

2018.02.26