АЙМГИЙН АРСЛАН М.ЕРКЕБУЛАН ТҮРҮҮЛЛЭЭ.

2018 оны 03-р сарын 02, 00:00

Эх орончдын өдөр буюу Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 97 жилийн ойн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан боллоо.
 
Тус барилдааны нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга, МАН-ын дарга А.Гылымхан хийж бөхчүүддээ болон бөх сонирхогч ард иргэдэд ойн баярын мэндийг хүргэж спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.
 
Тэрээр аймгийн арслан М.Еркебулан, заан М.Аманбек, С.Бат~Үүл, харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, начин Ө.Жанболат, М.Жанарбек тэргүүтэй 32 бөх хүч үзэн барилдсанаас Алтай сумын харьяат Аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, “Зост лагерь” “Ахсу” рашааны бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэв. Их шөвөгт аймгийн заан С.Бат~Үүл, сумын заан Б.Сундуй нар тус тус шалгарсан юм.
 
Бөхчүүдийн шагналыг аймгийн Засаг дарга, МАН-ын дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавыл, МАН-ын дэд дарга Ш.Асхар, БТСГ-ын дарга Х.Бекболат нар гардуулж баяр хүргэлээ.
 
Н.Ерлан
2018.03.01