ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2018 оны 03-р сарын 05, 00:00

Эх орончдын өдөр буюу Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 97 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан шатрын тэмцээнээс шагналт байранд шалгарсан шатарчдын шагналыг гардууллаа.

Эрэгтэй эмэгтэй төрлөөр зохион байгуулагдсан тус шатрын тэмцээнд нийт 40 гаруй шатарчид оролцсоноос эрэгтэй төрөлд нэгдүгээр байр М.Рүстем, хоёрдугаар байр Ш.Хурманбай, гуравдугаар байр Ш.Жакей, тусгай байрт А.Смайлбек нар шалгарсан бол эмэгтэй төрөлд нэгдүгээр байр М.Енилик, хоёрдугаар байр Т.Тания, гуравдугаар байр М.Айгүлик нар тус тус шалгарсан байна.

Эдгээр шатарчдын шагналыг өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл гардуулж, араасаа олон шавь дагуулан спортын өндөр амжилт гаргахыг хүслээ.

Н.Ерлан

2018.03.05