“МӨРДӨСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД-2018” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2018 оны 03-р сарын 05, 00:00

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүчний байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын дунд "Мөрдөстэй бүсгүйчүүд-2018" олон төрөлт тэмцээн гуравдугаар сарын 05-ны өдөр Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Хилийн 0165 дугаар ангид зохион байгуулагдлаа.

Аймгийн хүчний байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох, мөрдэстэй бүсгүйчүүдийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, Цэргийн штабын дарга, хурандаа н.Лхавасүрэн, болон хууль хүчний байгууллагуудын удирдлага, алба хаагчид оролцож, Улс эх орныхоо энхийг хамгаалах үйлст хүчин зүтгэж яваа мөрдэс зүүсэн дайчин бүсгүйчүүдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

“Мөрдэстэй бүсгүйчүүд-2018” тэмцээн нь жагсаалын үзлэг, багийн мэндчилгээ, урлагийн номер, жүжигчилсэн тоглолт, буухиа тэмцээн зэргээр төрлөөр зохион байгуулагдсан юм.

Н.Ерлан

2018.03.05