ӨСВӨРИЙН ТАМИРЧИД УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС 3 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2018 оны 03-р сарын 06, 00:00

2018 оны 2 дугаар сарын 23-25 өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдсон Гүйлтийн тэшүүрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Баян-Өлгий аймгийн өсвөр тамирчид гурван хүрэл медаль хүртсэн байна.

Уг тэмцээнд «Бастама» БДС-ийн 8 дугаар ангийн сурагч Б.Елизавета, 2 дугаар БДС-ийн 4 дүгээр ангийн сурагч Е.Ермек, Б.Аслан, «Дарын» БДС-ийн 4 дүгээр ангийн сурагч Н.Еркебулан, 1 дүгээр БДС-ийн 4 дүгээр ангийн сурагч Н.Харлыгаш, А.Хамза нар төлөөлөн оролцож Б.Елизавета, Б.Аслан Н.Харлыгаш нар хүрэл медаль хүртжээ.

Тэрээр өнөөдөр уг тамирчдыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавыл хүлээн авч уулзан баяр хүргэж цаашид дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Онцолж хэлвэл 2017 онд  Баян-Өлгий аймгийн Биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Б.Жамбылын санаачилгаар «Тэшүүрийн холбоо»  байгуулагдсан бөгөөд тус холбоо нь анх удаа өөрсдийнхөө тамирчдыг улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулан богино хугацааны дотор ийнхүү амжилт гаргасан байна.

 

Н.Ерлан.

2018.03.06