“NEAR” ХОЛБООНЫ ГАМШГААС СЭРГИЙЛЭХ САЛБАР ХОРООНЫ 16-Р ХУРАЛ ЯПОН УЛСЫН ХЁГО МУЖИД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2018 оны 03-р сарын 06, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч А.Камелият нар Япон улсын Хёго мужид зохион байгуулагдаж байгаа /“NEAR”/ буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Гамшгаас сэргийлэх салбар хорооны 16 дугаар хуралд оролцож байна.

Тус хуралд NEAR холбооны гишүүн 6 улсын 77 муж, аймгуудаас төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол улсаас Баян-Өлгий, Архангай, Дорноговь, Орхон, Хэнтий, Баянхонгор зэрэг аймгуудаас тус бүр 2 төлөөлөл оролцож байгаа юм.

Гамшгаас урьдчилан сэргийлэх тус салбар хорооны 16 дугаар хурлаар Япон улсын Хёго мужид байрлах гамшгаас сэргийлэх төвийн үйл ажиллагаатай танилцан, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага судалж, муж улсуудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.

Н.Ерлан

2018.03.06