БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН НОГООННУУР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

2018 оны 03-р сарын 15, 00:00

2018 оны 03 дугаар сарын 13 ны өдөр аймгийн удирдлагууд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны элчин зөвлөх Кикүчи Минорү, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн мэргэжилтэн Фүкүй Ёоко нарыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан болон Элчин зөвлөх М.Кикүчи нар засварын ажлыг эхлүүлэх тухай санамж бичиг, гэрээнд мөн захиалагчийг төлөөлж аймгийн Засаг дарга А.Гылымхан, ашиглагчийг төлөөлж Ногооннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Ш.Рая, гүйцэтгэгчийг төлөөлж Агайын ХХК-ний менежер Х.Мурат нар гурван талт гэрээнд тус тус гарын үсэг зурав. "Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн засварын төсөл"-ийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яам 2018 оны 3-р сарын 31-ний дотор жаран таван мянга зургаан зуун найман ам.доллар ($65,608) хүртэлх тусламжийг олгохоор болов. Тэрбээр дээрх засварын ажил 2018 оны 05 дугаар сарын 01-ни өдрөөс эхэлж хийгдэх болно. Уг хуралд тус аймгийг төлөөлж Аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Тилеген, ИТХ-ын тэргүүлэгч С.Асылбек, ЗДТГ-ын ХОХБТ-ийн хэлтсийн дарга З.Болат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, БСУГ-ын дарга Х.Зауре, ЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн М.Баглан, Ногооннуур сумын ЕБС-ийн захирал Ш.Рая болон “Агайын” ХХК-ний менежер Х.Мурат нар Япон улсыг төлөөлж Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн мэргэжилтэн Фүкүй Ёоко нар оролцов.

Холбоотой файлТатаж авах