“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-ИЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨӨ.

2018 оны 03-р сарын 16, 00:00

Өнөөдөр Баян-Өлгий  аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт  “Монгол цэргийн өдөр”-ийн баярын хурал болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан тус аймгийн нийт  цэргийн албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж,  Төрийн цэргийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан албан хаагч, ажилчдад Цэргийн цол болон аймгийн Засаг даргын Хүндэт тэмдэг, Тэргүүний ажилтан, Жуух бичиг, зэрэг шагналуудыг тус тус  гардууллаа.