“НАУРЫЗ”-ЫН БАЯРЫГ УГТАЖ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2018 оны 03-р сарын 19, 00:00

Казах түмний хаврын баяр “Наурыз”-ын баярыг угтан /2018.03.19/ Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Ахмадын хороо, Өлгий сумын ЗДТГ хамтран аймгийн 600 гаруй ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезхан, Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек, Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар нар оролцож хүндэтгэлийн үйл ажиллагааг нээн үг хэлж, ахмад буурлууддаа “Наурыз”-ын баярын мэндчилгээ дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Гылымхан орон нутагт хийгдсэн болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, ахмад настнуудыг дэмжих чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөрийг үйл ажиллагаанд оролцсон ахмадуудад танилцуулсан.Мөн зарим ахмад буурлуудыг аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.

Н.Ерлан.     

2018.03.19