3 ДУГААР САРЫН 22-НЫ АЖЛЫН ӨДРИЙГ 31-НИЙ БЯМБА ГАРАГТ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХААР ШИЙДВЭРЛЭВ.

2018 оны 03-р сарын 20, 00:00

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны шийдвэрээр казах түмний "Наурыз"-ын баяртай холбогдуулан энэ сарын 22-ны ажлын өдрийг 31-ний бямба гарагт шилжүүллээ.


Тодруулбал, энэ сарын 22-нд Баян-Өлгий аймгийн бүх төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд амрах ба дараагийн бямба гарагт нөхөж ажиллахаар болж байна.

 

                                                           ИТХ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС