“НАУРЫЗ”-ЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛОВ.

2018 оны 03-р сарын 21, 00:00

Өнөөдөр аймгийн хөгжимт драмын театрт “Наурыз”-ын баярыг тохиолдуулан МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнагдсан аж үйлдвэр, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн шагналыг гардууллаа.

Шагнагдагсадын шагналыг Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар гардуулан баяр хүргэлээ.
Онцолж хэлбэл “Наурыз”-ын баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгаас 3 гавьяат цолтон төрөн гарсан бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 16, Алтан гадас одонгоор 61, Хөдөлмөрийн хүндэт медалиар 11, Цэргийн гавьяаны одонгоор 1 хүн тус тус шагнагдсан байна.
 
Н.Ерлан.
 
2018.03.21