ХҮҮХДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ.

2018 оны 03-р сарын 24, 00:00

Жил бүр Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явагдах хүүхдийн их наадам аймгийн Биеийн тамир спортын газрын “Спорт цогцолборт ” эхэллээ.
Тус тэмцээнд нийт ерөнхий боловсролын сургуулиудын 1500 гаруй тамирчин спортын 9 төрлөөр өрсөлдөхөөр хүрэлцэн ирсэн байна.
Тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урглагийн газар, Биеийн тамир спортын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын байгууллагын аймаг дахь салбар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, , Биеийн тамир спортын газрын дарга Х.Бекболат, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын байгууллагын аймаг дахь салбарын захирал Д.Болатбек нар оролцож тэмцээнд оролцогч хүүхдүүдэд спортын өндөр амжилт хүслээ.
Тэмцээн Сагсан бөмбөг, Үндэсний бөх, Чөлөөт бөх, Жудо бөх, Ширээний теннис, Волейбол, Тогыз хумалах, Шатар, 100 буудалт даам зэрэг төрлөөр зохион байгуулагдах ажээ.
 
Н.Ерлан
 
2018.03.24