ХҮҮХДИЙН СПОРТЫН ИХ НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018 оны 03-р сарын 26, 00:00

Жил бүр Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явагдах хүүхдийн спортын их наадам аймгийн Биеийн тамир спортын газрын “Спорт цогцолборт ” 3 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд нийт ерөнхий боловсролын сургуулиудын 1500 гаруй тамирчин спортын 9 төрлөөр өрсөлджээ.

Тодруулбал: Сагсан бөмбөг, Үндэсний бөх, Чөлөөт бөх, Жудо бөх, Ширээний теннис, Волейбол, Тогыз хумалах, Шатар, 100 буудалт даам зэрэг төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд нийлбэр дүнгээр 1-р байрт 201 оноогоор Зайд бүрэн дунд сургууль, 2-р байрт 206 оноогоор 2 дугаар бүрэн дунд сургууль, 3-р байрт 215 оноогоор Цэнгэл сумын бүрэн дунд сургууль, 4-р байрт 240 оноогоор 1-р бүрэн дунд сургууль 5-р байрт 243,5 оноогоор Баяннуур сумын бүрэн дунд сургууль тус тус шалгарсан байна.
Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урглагийн газар, Биеийн тамир спортын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын байгууллагын аймаг дахь салбар хамтран зохион байгуулсан бөгөөд шалгарсан баг тамирчдын шагналыг аймгийн Засаг дарга А.Гылымхан, , Биеийн тамир спортын газрын дарга Х.Бекболат, багш сурган хүмүүжүүлэгч нар гардуулан баяр хүргэж спортын өндөр амжилт хүслээ.
 
 
Н.Ерлан.
2018.03.26