ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2018 оны 04-р сарын 06, 00:00

МУ-ын Хилийн тухай хууль, Ерөнхийлөгчийн 2000 оны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Иргэдийг хил хамгаалалтад оролцуулах журам”-ыг хэрэгжүүлэх, хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий ХХТХ-ний орон тооны бус зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр Хилийн цэргийн 0165 дугаар ангид  зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга А.Гылымхан, ЗДТГ-ын дарга, Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Тилеген, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Ербол хилийн отрядын дагуух сумдын Засаг дарга нар, хилийн отрядын захирагч, цагдаа, цэрэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцлоо. 

Зөвлөгөөнөөр Монгол Улсын хилийн тухай хууль, төрөөс хилийн талаар баримтлах бодлого, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан орон тооны бус аймгийн Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагаа, аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт өмнөх онд гарсан гэмт хэрэг, зөрчил цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан зарим алба хаагч нарыг Хил хамгаалах ерөнхий газрын болон Засаг даргын нэрэмжит шагналаар шагнан урамшууллаа.

Н.Ерлан.

2018.04.06