ТАЕКВОНДОГИЙН ТАМИРЧИД УАШТ-ЭЭС 6 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2018 оны 04-р сарын 06, 00:00

Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан таеквондогийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр “Олимпийн таеквондогийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах ” тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.

Уг тэмцээнд Баян-Өлгий аймгаас Ш.Ербулан дасгалжуулагчтай “Арман” клубын 16 тамирчин оролцож, 1 алт 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нийт 28 баг тамирчдаас нийлбэр дүнгээрээ 2 байрт шалгарч 2 тамирчин спортын дэд мастерийн болзлыг хангасан байна.

Тэрээр өнөөдөр эдгээр тамирчдыг аймгийн Засаг дарга албан өрөөндөө хүлээн авч цаашид улсын болон ОУ-ын тэмцээнд оролцох боломжийг хангаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэн гэдгээ илэрхийлж, Биеийн тамир, спортын салбарт зохих хувь нэмрээ оруулж яваа “Арман” клубын дасгалжуулагч Ш.Ербуланыг аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнав.

Түүнчлэн “Арман” клубын дасгалжуулагч Ш.Ербулан улсын аварга шалгаруулах тэмцээн болж байхад аймгаа төлөөлөн оролцож байгаа тамирчдыг дэмжин cпортын төв ордныг зорьж, залуу тамирчидтай хамт байсан аймгийн Засаг дарга А.Гылымханд баярласан талархсанаа илэрхийллээ.

Н.Ерлан

2018.04.06