ЭМНЭЛЭГ, ХӨДӨЛМӨР МАГАДЛАХ ТӨВ КОМИССААС ХАМТАРСАН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН БАГ АЖИЛЛАХААР ИРЛЭЭ

2018 оны 04-р сарын 09, 00:00

НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг, магадлах төв комиссаас хамтарсан хяналт шалгалтын комисс 10 хоног ажиллахаар хүрлэцэн ирлээ.

Тус ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзалт хийж ажиллах удирдамжаа танилцууллаа.

Тодруулбал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн, мэдрэл, сэтгэц, гэмтэл, дотрын эмч нар ажиллаахаар ирсэн ба орон нутгийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдал болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлалын үйлчилгээний чанарт дүн шинжилгээ, хяналт шалгалт хийх ажээ.

Иймд Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комиссаас 1250 хүний нэрийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст заавал хамруулахаар ирүүлсэн тул аймгийн эмнэлэг, хөдөлмөр магадлалын комиссын шийдвэрээр групп тогтоолгосон зорилтот бүлгийн иргэн та  тус жагсаалтад байгаа эсэхийг  харьяа аймаг, сумын нийгмийн даатгалын улсын байцаагч нараас болон багийн Засаг дарга нараас тодруулж цаг алдалгүй хамрагдахыг хүсье.

Хэрэв энэ удаагийн хяналт шалгалтад хамрагдаж чадаагүй бол та өөрийн зардлаар 1 сарын дотор хотод очиж хамрагдах юм байна.

Н.Ерлан

2018.04.09