ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

2018 оны 04-р сарын 11, 00:00

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу хамтарсан хяналт шалгалтын баг Баян-Өлгий аймагт 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Уг хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдийн талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд аймгийн удирдлагуудыг болон шалгалтад хамрагдсан байгууллагуудын дарга нарыг оролцуулан хамтарсан шалгалтын дүнг хэлэлцүүлж, дүнгийн хурал зохион байгууллаа.
 
 
Түүнчлэн хуралдаанаар илэрсэн зөрчил, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хамтарсан хяналт шалгалтын бүрэлдэхүүн шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар албан даалгавар өглөө.
 
2018.04.10