АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

2018 оны 04-р сарын 15, 00:00

Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэрэмжит Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг аймгийн аварга шалгаруулах аймаг, сумын цолтой Үндэсний бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус барилдаанд нийт 25 бөх хүч үзэн барилдсанаас

- 1 дүгээр байрт 23 даваа, 1 унаатай Цэнгэл сумын харьяат "Зост" амралтын газрын бөх аймгийн заан Мусатын Аманбек

- 2 дугаар байрт 22 даваа, 2 унаатай Алтай сумын харьяат аймгийн заан Сайнбилэгийн Бат~Үүл

- 3 дугаар байрт 20 даваа, 4 унаатай Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Дөрветханы Бейбит

- 4 дүгээр байрт 20 даваа, 4 унаатай Цэнгэл сумын харьяат аймгийн начин Хуантайн Олжас

- 5 дугаар байрт 18 даваа, 6 унаатай Баяннуур сумын харьяат аймгийн начин Өнерханы Жанболат

- 6 дугаар байрт 17 даваа, 7 унаатай Цэнгэл сумын харьяат сумын начин Канзилийн Нурбек

- 7 дугаар байрт 17 даваа, 7 унаатай Булган сумын харьяат сумын заан Баасанжавын Сундуй

- 8 дугаар байрт 16 даваа, 7 унаатай Ногооннуур сумын харьяат сумын заан Тохатан Ардагер

- 9 дүгээр байрт 16 даваа, 8 унаатай Цэнгэл сумын харьяат сумын харцага Хуантайн Айжарых

- 10 дугаар байрт 15 даваа, 8 унаатай Ногооннуур сумын харьяат аймгийн начин Дамжилханы Алтынбек нар тус тус шалгарлаа.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд аймгийн ИТХ~ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг даргын орлогч, Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ш.Хавыл, Биеийн тамир спортын газрын дарга Х.Бекболат нар гардуулж баяр хүргэв