“БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ” ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БОЛОВ

2018 оны 04-р сарын 17, 00:00

/2018.04.17/   Өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд мал аж ахуйн салбарын оршин тогтнох үндэс болсон бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах, менежментийг боловсронгуй болгох, бэлчээрийн газрын харилцаанд нарийвчлан зохицуулалт хийх, эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж боловсруулах зорилго бүхий дугуй ширээний ярилцлага боллоо.

Тус уулзалт  ярилцлаганд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, ЗДТГ-ын газрын дарга Х.Тилеген, ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн зөвлөх ажилтан А.Бакей нар болон төрийн байгууллагын ажилтнууд оролцож ОНХС-ийг аймаг, сумын түвшинд төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн дутагдалтай тал, Малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хэрэгжилтийн байдал болон бэлчээр хамгаалал, эрсдэлийн эсрэг чиглэгдсэн арга хэмжээ, тулгамдсан асуудлын  талаар хэлэлцэн Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа-3” төсөлд зөвлөмж, тайлан боловсруулж хүргүүлэхээр боллоо.

Н.Ерлан

2018.04.17