СҮРЬЕЭ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨГСӨДИЙН ЭДГЭРЭЛТИЙН ТҮВШИН, ЭМЧИЛГЭЭНИЙ АМЖИЛТ 93,8 ХУВЬТАЙ БАЙНА.

2018 оны 04-р сарын 25, 00:00

 Глобаль сангийн дэмжлэгтэй “Сүрьеэгүй аймаг” төслийн хүрээнд Монголын өрхийн эмч мэргэжилтнүүдийн холбоо, ХӨСҮТ-ийн хамтарсан ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран сүрьеэ өвчнийг илрүүлэхэд олон талын оролцоог хангах анхан болон дунд шатны удирдлагуудын нөлөөллийн уулзалт хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулж байна.

Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн гол зорилго нь анхан болон дунд шатны засаг захиргааны байгууллага болон эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, сүрьеэгийн тусламж үйлчилгээ, сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд хамруулах, хүн амыг сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, бүрэн эмчлэх үйлчилгээг цогцоор нь хүргэх мэдлэг, мэдээлэлтэй болоход оршиж байгаа аж.

Тус уулзалт хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга А.Гылымхан, ЗДТГ-ын НБХ-ийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн К.Амалхан, ЭМГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, Өлгий сумын засаг даргын тамгын газрын дарга, багийн засаг дарга,  өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар  оролцож байгаа юм.

Тэрээр уулзалт хэлэлцүүлэгт оролцсон аймгийн Засаг дарга А.Гылымхан Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд сүрьеэ өвчнөөс урдьчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай тусгай заалт болгон тусгаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаагаа онцолж, цаашид сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, сургалт сурталчилгаанд анхаарч дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Онцолж хэлэхэд Баян-Өлгий аймгийн хувьд сүрьеэ өвчний эдгэрэлтийн түвшин, эмчилгээний чанар 93,8 хувьтай бөгөөд эмчилгээний амжилтын хувьд улс, аймгийн дундажаас дээгүүр үзүүлэлттэй байна.

 

Н.Ерлан

2018.04.25