УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЖ БАЙНА.

2018 оны 05-р сарын 04, 00:00

/2018.05.04/ Төрийн албаны салбар зөвлөлөөс УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйл заасны дагуу Баян-Өлгий аймгийн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдах албан тушаалтнууд болон Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газарт цахимаар зохион байгуулж байна.

Энэ удаад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Санхүүгийн хяналт, аудитын алба, Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газрын Зоонозын өвчин судлалын төв болон Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг зургаан удирдах албан тушаалд томилогдох иргэдийг тус тус өрсөлдүүлэн шалгаруулж байна.

Шалгалтыг Төрийн албаны төв зөвлөлөөс онлайн хэлбэрээр шууд хянаж удирдлагаар ханган ажиллаж байгаа ба орон нутгаас иргэдийн төлөөлөл Г.Алтанцэцэг хөндлөнгийн хяналт хийж байгаа юм

Н.Ерлан.
2018.05.03