ТӨГСӨЛТИЙН БАЯР

2018 оны 05-р сарын 04, 00:00

Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль 26 дахь удаагийн төгсөлтийн "Мөнгөн хонхны баяр"-аа өнөөдөр зохион байгуулж байгаа юм.
Тус сургуулийг энэ хичээлийн жилд 7 мэргэжлээр 120 оюутан төгсөж ромбо дипломоо гардан авах аж.
 
"Төгсөлтийн баяр"-ын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, ХИС-ийн аймаг дахь салбарын захирал С.Гаура нар болон эрдэмтэн, багш, эцэг эхчүүд оролцож сургуулиа төгсөж амьдралдаа хөл тавьж байгаа төгсөгч нарт баяр хүргэлээ.
 
Н.Ерлан.
2018.05.04