ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮНД СУРТАЛ, ЧИРЭГДЭЛГҮЙ ҮЗҮҮЛЖ БАЙХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО.

2018 оны 05-р сарын 04, 00:00

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажлын талаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, өмнөх шуурхай зөвлөгөөнд өгөгдсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар ЗДТГ-ын дарга Х.Тилеген танилцууллаа.

Үүний дараа Өлгий сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, УЦУОША, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагуудын дарга нар болон түүнийг төлөөлөн оролцогчид мэдээлэл хийв.

Шуурхай хурлын төгсгөлд аймгийн Засаг дарга А.Гылымхан “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 01 тоот албан даалгаврын биелэлтийг хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг байгууллагын дарга нарт үүрэг болголоо.

Тодруулбал: Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариуг нэг цэгээс шуурхай өгч, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлж байхыг үүрэг болгосон юм.

Н.Ерлан

2018.05.04