БҮХ СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ АЛБАН ДААЛГАВАР ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2018 оны 05-р сарын 04, 00:00

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Нурлан, Т.Индира нар унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн Засаг даргатай уулзалт хийж, санал солилцов.

Тодруулбал: Аймгийн Засаг даргад Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр баталсан хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон тухай 77 дугаар тогтоолыг танилцуулж бүх сумдын Засаг дарга нарт тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах утга бүхий албан даалгавар хүргүүлэхээр боллоо.

Засгийн газрын уг тогтоолд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон юм.


Н.Ерлан.

2018.05.04