ӨСВӨРИЙН ЗАЛУУ ТАМИРЧИД КАЗАХСТАН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ХОЛИМОГ ТУЛААНЫ ТЭМЦЭЭНЭЭС 4 МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ.

2018 оны 05-р сарын 06, 00:00

Oлон улсын хэмжээний мастер А. Нурбек дасгалжуулагчтай Хилийн цэргийн 0165 дугаар ангийн "Iron eagle fight" клубын өсвөрийн залуу тамирчид Казахстан улсын Астана хотод зохион байгуулагдcан холимог тулааны тэмцээнээс 2 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна

Тодруулбал: Тилекийн Айымбол /9 нас/, Ахылбекийн Нурмухамет /10 наc/ нар мөнгөн медаль хүртсэн бол Уатханы Нурали /16нас/ Игиликийн Хуандык нар /17 нас/ тус тус хүрэл медаль хүртжээ.

Тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

ТУС СПОРТЫН ТӨРЛИЙГ ТАНИЛЦУУЛВАЛ:

Харахад биеийн хүчний тулаан болж байгаа хэдий ч судалж үзвэл сэтгэлзүйн тулаан юм.

Харгис, хэрцгий, балмад харагдаж байгаа ч яг үнэндээ эрүүл энхийг дээдэлсэн, бие хамгаалах урлагийг сурталчилсан, ширүүн өрсөлдөөнтэй, гайхалтай спорт гэдэг.

Гарын цохилт, хөлийн өшиглөлтөөс гадна бөхийн барилдаан, өчих, боох мэх, хэвтээ байрлалын хамгаалалт, хариу довтолгоог эзэмших шаардлагатай, хамгийн хүнд, хэцүү спорт ажээ.

Н.Ерлан

2018.05.05