МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2018 оны 05-р сарын 06, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтан авч, төв талбайд цэргийн хүрээ жагсан хүндэтгэл үзүүлсэн юм. Дараа нь Ерөнхийлөгч аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, аймгийн нийгэм эдийн засаг, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцлоо.

Тэрбээр аймгийн Засаг даргын зүгээс Ерөнхийлөгчид хандан аймагт тулгамдаж буй 10 хэдэн асуудлыг танилцуулж, гол хоёр  асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Тухайлбал: Монгол улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргасан 64 өрхийн 104 казах иргэний асуудлыг мөн Монгол Казахстан улсын хоорондын нислэгийг дахин сэргээх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг Төрийн тэргүүнд уламжиллаа.

Дараагаар нь аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсон, зохих хариултыг өгсөн юм

Аймгийн иргэд маань ч орон нутагт ажлын байр хомс байгаа, залуучуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжих, цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох зэрэг нийтлэг асуудлуудыг хөндөж байлаа.

Н.Ерлан

2018.05.06