ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2018 оны 05-р сарын 10, 00:00

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 19 дэх удаа зохион байгуулж байгаа бөгөөд “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ.” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
"Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн гол ач холбогдол нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдийг олон нийтэд сурталчлан алдаршуулдаг юм.
Тэрбээр өнөөдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс шилдэг татвар төлөгчдийг болон ЕБС-ийн сурагчдын дунд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан гар зураг, эссэ бичлэгийн уралдаан зарлаж шалгаруулан талархал дэвшүүлж шагналыг нь гардууллаа.
2017 оны шилдэг татвар төлөгчөөр Цахилгаан шугам сүлжээний газар, “Жол” ХХК, “Файнноос” ХХК, хувиараа бизнес эрхлэгчдээс Б.Даулетжан, А.Шашибал нар тус тус шалгарчээ.
Дашрамд дурдахад Тухайн оны шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа “Шилдэг татвар төлөгчийг шалгаруулах, татвар төлөгчийг шагнаж урамшуулах” журмын дагуу төлсөн татварын хэмжээ нь тухайн татварын албаны хэмжээнд тэргүүлсэн, тайлангаа тогтмол ирүүлж, татвараа хугацаанд нь төлсөн байх, татвар ногдуулах төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээг тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлсэн байх, “Татварын албаны эрсдэлийн удирдлагын журам”-ийн дагуу “хүлээн зөвшөөрөгдөхүйц бага” болон “дунд” эрсдэлтэй үнэлэгдсэн байх гэсэн үндсэн үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг ажээ.
 
Н.Ерлан
2018.05.10