МАРГААШ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

2018 оны 05-р сарын 11, 00:00

Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гаргаснаар жил бүрийн 5, 10-р сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг бүх нийтээр мод тарих тарих өдөр болгосон билээ.

 
Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалдаг юм.
 
Тийм учраас маргааш бүх нийтээрээ мод тарих арга хэмжээнд идэвхтэй оролцохыг хүсье.
 
Энэ жил аймгийн албан байгууллагууд Нисэх буудлын хажууд 1 километр талбайд мод тарих арга хэмжээг зохион байгуулах аж.
 
 
Мөн мод тарих, тарьсан модоо арчлах байгууллага хамт олон хүрз, жоотуу, бээлий, хувин, хогийн уут зэрэг арчилгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгслээ бэлтгэж ирэхийг зөвлөж байна.
 
2018.05.11