ДАРЫН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН 24 СУРАГЧ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ ЭРХ АВЧЭЭ

2018 оны 05-р сарын 14, 00:00

Өнөөдөр Дарын цогцолбор сургууль нь 12 дахь удаагийн “Төгсөлтийн хонх”-ны баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж байна.Баярын арга хэмжээг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт зохион байгууллаа.

Баярын арга хэмжээний нээлтэнд урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Х.Зауре нар оролцож баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.

Мөн энэ үеэр шилдэг төгсөгчдийг болон улсын, бүсийн олимпиадад амжилт гаргасан сурагчдыг бэлтгэн оролцуулсан багш нарыг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулав.

Онцолж хэлэхэд тус сургуулиас энэ жил 91 сурагч 12 дугаар анги төгсөж байгаа ба үүнээс 24 сурагч ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит 100 хувийн тэтгэлэгээр суралцах эрх авсан байна.

Н.Ерлан
2018.05.14