БОЛЗОШГҮЙ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАДЛАГА СУРГУУЛИЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2018 оны 05-р сарын 16, 00:00

Эрүүл мэнд, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах тухай ” онол практик хосолсон дадлага сургуулилт 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Өнгөрсөн онд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумын хил орчмын дагуу Орос-Монголын хамтарсан тандалт судалгааны ажил хийгдсэн ба тандалт судалгааны явцад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Зааг, Жаргалант гэх газруудаас цуглуулсан тарваганы үхдэлээс тарваган тахал өвчний үүсгэгчийг илрүүлэн байгалийн голомт идэвхтэй, хүн өвчлөх магадлалтайг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан тогтоосон билээ.

Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодруулж хэлвэл аймгийн Онцгой комисс, албадын удирдлага, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг сайжруулах, тухайн албадад сургалт явуулах, хүн, хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, аврах, Тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг яаж зохион байгуулах тухай мэдлэг дадлага олгох бүрэн хэмжээний сургуулилтыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ОХУ-ын БН Алтай улс, аймгийн Засаг даргын тамгын газар болон Эрүүл мэндийн газар хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр амжилттай зохион байгууллаа.

Тэрбээр өнөөдөр Цагааннуур тосгонд Мэргэжлийн албадын бэлэн байдал, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сорьсон “Болзошгүй гамшиг, эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Өвчтөнөөс шинжилгээний материал дээжлэх, оношийг судлах, лабораториор оношлон эмчлэх, , Голомтод тусгай зориулалтын хувцас бүхий бүлгийг яаралтай ажиллуулах, голомтын бүс нутгийг хамгаалалтанд авч хорио цээрийн дэглэм сахиулах зэрэг арга хэмжээг тус тус зохион байгуулав.

Н.Ерлан

2018.05.15