ИРЭХ БААСАН ГАРИГТ БҮХ НИЙТЭЭРЭЭ АМАРНА

2018 оны 05-р сарын 28, 00:00

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу жил бүрийн зургаaдугаар сарын 1-нийг Монголчууд “Хүүхдийн баяр” болгон тэмдэглэдэг. Тус өдөр энэ жил баасан гаригт таарч буй учир ирэх долоо хоногт гурван өдөр дараалан амрах юм.

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар энэ өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн.

Монгол Улс 1952 оноос эхлэн зургаадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж байна.

Н.Ерлан

2018.05.28