ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ОРОН НУТГИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР ЯПОН УЛСАД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2018 оны 05-р сарын 28, 00:00

Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран "Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь" төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Япон улсын Токио хотноо энэ сарын 23– 31-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Өрсөлдөөний хуулийн практик хэрэглээ сургалтад ШӨХТГ-ын улсын байцаагчид болон Баян-Өлгий, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ аймгийн улсын байцаагчид хамрагдаж байгаа ба Баян-Өлгий аймгаас тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын ахлах байцаагч Ө.Хуралай хамрагдаж байна.

Энэ удаагийн сургалтад орон нутгийн улсын байцаагчид хамрагдан Японы өрсөлдөөний хууль, тогтоомжтой танилцаж, туршлага судлаж буйгаараа онцлогтой бөгөөд улсын байцаагчид нь Монгол, Япон хоёр улсын өрсөлдөөнийг зохицуулах хууль, тогтоомжууд, тэдгээрийн хэрэгжилтэд харьцуулалт хийн, зөрчлийн хяналт,шалгалтын практик жишээн дээр Японы Шударга худалдааны хорооны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж буйгаараа ач холбогдолтой юм.

2018.05.28