БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ 54 МЯНГАН ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧ ИРГЭД БАЙНА

2018 оны 05-р сарын 30, 00:00

Өнөөдөр Монгол банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас санаачилж банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Арилжааны банкуудын үйл ажиллагаа нь аймгийн эдийн засагт нөлөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл, ХХААГ-ын дарга Б.Нургулан, Гавьяат эдийн засагчид М.Зейнелхан, н.Айвхан, З.Шерхан, ХАҮТ-ийн тэргүүн Х.Муратай, Ажил олгогч эдзийн холбооны тэргүүн М.Мейрамбек болон аймгийн арилжааны банкуудын төлөөлөл оролцож арилжааны банкуудын өнөөгийн байдал, зээлийн болон хадгаламжийн хүү, тулгамдаж буй асуудал, ахиц дэвшил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн шилдэг илтгэл ирүүлсэн ХААН, ГОЛОМТ банкны төлөөллүүдийг шагнаж урамшуулав. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн арилжааны банкуудын үйл ажиллагааг бүх талаас нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Онцолж хэлэхэд аймгийн арилжааны банкууд 2018 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар нийт 146,5 тербум төгрөгийн зээл гаргасан бол үүний 123 тэрбумыг ард иргэдэд олгожээ. Мөн 54 мянган хадгаламж эзэмшигч иргэд байгаагийн 84 хувь нь 1 сая төгрөгөөс доош хадгаламжтай байна.

 
Н.Ерлан
 
2018.05.30