ШӨХТГ-ЫН УЛСЫН БАЙЦААГЧ НАР ЯПОН УЛСАД СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2018 оны 05-р сарын 30, 00:00

Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран "Монгол Улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь" төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Япон улсын Токио хотод энэ сарын 23– наас эхлэн Өрсөлдөөний хуулийн практик хэрэглээ сургалт зохион байгуулагдсан ба уг сургалтад ШӨХТГ-ын улсын байцаагчид болон Баян-Өлгий, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ аймгийн улсын байцаагч нар хамрагдаж өнөөдөр батламжаа гардан авлаа.
Энэ удаагийн сургалтад Баян-Өлгий аймгаас тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, ШӨХТГ-ын орон нутаг дахь улсын ахлах байцаагч Ө.Хуралай хамрагдав.
 
Н.Ерлан
 
2018.05.30