900 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2018 оны 06-р сарын 27, 00:00

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлогод Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, хүн амыг аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах талаар тусгасан юм. Энэ дагуу багагүй ажлууд хийгдэж эхлээд байгаа ба өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн  нутаг дэвсгэрийн 15 га газарт нийт 900 айлын орон сууцны зориулалттай  5 давхар 20 барилга барихаар болж шав тавих ёслолыг хийлээ.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Хавыл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилга, хот байгуулалтын Төрийн Захиргааны удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нар оролцлоо.

  900 айлын орон сууцны хороолол барих ажлыг 8 дугаар сараас эхлэх бөгөөд тус цогцолборт өрхийн эрүүл мэндийн төв 90 хүүхдийн цэцэрлэг худалдаа болон ахуйн үйлчилгээний төв, зочид буудал, супермаркет хүүхдийн тоглоомын талбай, дугуйн замыг хамт барих ажээ.Мөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбох юм.

Н.Ерлан

2018.06.27