АЛТАНЦӨГЦ СУМЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ЧИХТЭЙН ХАГАРЛЫН БҮСЭД ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛЫН СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

2018 оны 06-р сарын 29, 00:00

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах тухай” 10/09 тоот зөвлөмж, хуралдааны 10/03 тоот тэмдэглэл, Монгол Улсын Засгийн Газрын “Газар хөдлөлтийг гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн дагуу Монгол Улсын Шинжлэх Ухааны академи Хувилай хааны нэрэмжит одон орон, геофизикийн хүрээлэнгээс Баян-Өлгий аймагт судалгааны баг ирж газар хөдлөлтийн аюулын судалгааны ажил хийж байна.

Тус хүрээлэнгийн судлаачид Франц улсын Монтеплерийн Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 08 дугаар сарын 01-ний хүртэл Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг дэвсгэр дэхь Чихтэйн хагарлын бүсэд палеосейсмологийн буюу газар хөдлөлтийн аюулын судалгаа хийх юм

Тэрээр өнөөдөр судалгааны багийнхныг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзаж,  газар хөдлөлтийн аюулын судалгаа хийх, газар хөтлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах урт болон богино хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Н.Ерлан

2018.06.29