БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН САГСАЙ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ

2018 оны 07-р сарын 02, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Засаг даргын орлогч Ш.Хавыл нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Сагсай сумын төвөөс алслагдсан багийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал сэтгэгдлийг сонсож, аж амьдралтай танилцлаа.

Аймгийн засаг дарга А.Гылымхан ард иргэдтэй уулзах үеэр тус сумд хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудыг танилцуулан, ард иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, эмийн хангамжийг сайжруулахад дэмжлэг үзүүлж анхаарч ажиллахаа илэрхийлэв.
 
Мөн иргэдийн ихэнх нь зуншлага тааруу, гантай , бэлчээрийн даац хэтэрснийг хэлж байсан ба цаашид нүүдэл суудал хийхэд саад учруулж байгаа зүйлийн нэг болох зам давааг засах, Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд ойртуулан багийн эмч нарыг үйл ажиллагааг дэмжиж иргэдтэй ойр ажиллуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байлаа.
 
Н.Ерлан
2018.07.02