БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА "ӨЛГИЙН ХҮЧТЭН" ДЭВЖЭЭНИЙ БӨХИЙН ГАЛААР ЗОЧИЛЛОО

2018 оны 07-р сарын 03, 00:00

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Сагсай сумын нутаг дэвсгэрт орших Зост амралтын газарт наадмын бэлтгэлээ базааж байгаа  бөхийн галыг эргэж бөхчүүдийн бэлтгэлийн байдалтай танилцсан бол өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Холганаттай хамт Улаанбаатар хотод наадмын бэлтгэлээ хийж байгаа "Өлгийн Хүчтэн" дэвжээний бөхийн галаар зочилж, бөхчүүдийн бэлтгэл сургуулилттай танилцлаа.

Мөн энэ үеэр бөхчүүдийн бэлтгэлд зориулж 3000000 ( гурван_сая) төгрөгийн дэмжлэг үзүүлж нийт бөхчүүдэд цолоо ахиулахын ерөөл өргөж амжилт хүслээ.

Н.Ерлан

2018.07.03