ГАВЬЯАТ БАРИЛГАЧДЫН ТОО НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ

2018 оны 07-р сарын 09, 00:00

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн харьяат, Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермекей ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ хүртлээ.

Ийнхүү энэ жилийн наадам Баян-Өлгийчүүдийн хувьд Гавьяат цолтон төрсөн, Урианхай, Буриад сурын харваанд харваачид нь түрүүлж Улсын мэргэн цол хүртсэн өнтэй сайхан эхэлж байна.

Н.Ерлан

2018.07.09